“Өвдөлтөө нуусан Гарольд” мемийн баатар Унгарын ерөнхийлөгчийн санал асуулгад тэргүүлжээ

0 comments
Андраш Арато

“Өвдөлтөө нуусан Гарольд” мемеэр дэлхий даяар танигдсан, тэтгэвэрт гарсан цахилгааны инженер Андраш Арато Унгарын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаарх онлайн санал асуулгад хамгийн олон санал авчээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.

Шинэ төрийн тэргүүнийг тодруулах яриа Тамаш Сулекийн албан тушаалаасаа явсны дараа эхэлжээ. Эцсийн шийдвэрийг парламент гаргах ч Ерөнхий сайд Петер Мадьяр иргэдэд өөрсдийн санал болгож буй хүмүүсийг нэрлэх боломж олгосон байна. Үүний дараа хэлэлцүүлэг сошиал сүлжээнд өрнөжээ.

Онлайн санал асуулгад Арато тэргүүлэв

Нэрээ нууцалсан нэгэн онлайн санал асуулгад 67 настай Андраш Арато хамгийн олон санал авсан байна. Тэрээр олон жилийн өмнө stock photo зурагнуудаараа интернетийн алдарт дүр болж, “Harold hiding the pain” буюу “өвдөлтөө нуусан Гарольд” мемеэр дэлхий даяар танигдсан юм.

Хэрэглэгчид түүнээс гадна Нобелийн шагналт биохимич Каталин Карико, Rubik’s Cube-ийг зохион бүтээгч 82 настай Эрнё Рубик, Victoria’s Secret-ийн унгар модель Барбара Палвин зэрэг хүмүүсийн нэрийг ч санал болгожээ.

Санал асуулгууд хошигнолын шинжтэй байжээ

Гэхдээ санал асуулгыг зохион байгуулагчид эдгээр онлайн санал хураалтууд нь хошигнолын зорилготой байсан гэдгийг онцолсон байна. Санал болгосон хүмүүсийн хэн нь ч Унгарын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшээгүй аж.

Иймээс Андраш Аратогийн “тэргүүлэлт” нь улс төрийн бодит кампанит ажил гэхээсээ илүү интернет хэрэглэгчдийн хошин хариу үйлдэл, мем соёлын нөлөөг харуулсан явдал болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй