Дуа Липа Их Британийн хамгийн эртний утга зохиолын фестивалийг удирдана

0 comments
Дуа Липа

Британийн дуучин Дуа Липа 2026 оны London Literature Festival-ийн куратороор ажиллахаар болжээ. Тус арга хэмжээ нь Их Британийн жил бүр зохион байгуулагддаг хамгийн эртний утга зохиолын фестиваль бөгөөд Лондон дахь Southbank Centre урлагийн талбайд болно.

Дуучин бүсгүй фестивалийн хөтөлбөрийг 2022 онд эхлүүлсэн Service95 Book Club номын клубээрээ дамжуулан удирдах юм.

Алдарт зохиолчидтой тайзнаа ярилцана

Фестивалийг нээх 10-р сарын 24-25-ны амралтын өдрүүдэд Дуа Липа өөрөө алдарт зохиолч, уран бүтээлчидтэй цуврал уулзалт, ярилцлага хийнэ.

Тухайлбал, 10-р сарын 24-нд тэр Зэди Смиттэй түүний дебют роман “White Teeth”-ийн талаар ярилцахаас гадна Америкийн дуучин, яруу найрагч Патти Смит болон дуучин Mustafa-тай тайзнаа уулзах юм.

Фестиваль 11-р сарын 1 хүртэл үргэлжилнэ

Хөтөлбөрт мөн Нобелийн энх тайвны шагналт Надия Мурадтай хийх уулзалт, Кэй Темпестийн яруу найргийн үдэш болон бусад арга хэмжээ багтжээ.

Өмнө нь энэхүү фестивалийн куратороор Том Хэнкс, Маргарет Этвуд, Малала Юсуфзай зэрэг нэр хүндтэй хүмүүс ажиллаж байсан.

London Literature Festival 2026 нь 10-р сарын 20-ноос 11-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн арга хэмжээ Southbank Centre-ийн 75 жилийн ой болон Их Британийн Үндэсний уншлагын жилийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй