Японд сурагчдын амиа хорлолтын тохиолдол нэмэгджээ

0 comments 4 үзэлт
Японд сурагчдын амиа хорлолтын тоо нэмэгджээ

Японд сургуулийн насны хүүхдүүдийн амиа хорлолтын тоо хамгийн өндөр хурдаар нэмэгдэж байна. Энэ талаар тус улсын Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын статистик мэдээлэлд дурджээ.

2026 оны 1-р сараас 10-р сарын хооронд нийт 490 сурагч амиа хорлосон байна. Тэдний 352 нь ахлах ангийн, 126 нь дунд ангийн, 12 нь бага ангийн сурагч байжээ.

Өсөлт статистик хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ

2025 оны мөн үетэй харьцуулахад гарсан өсөлт нь статистик хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Эрх баригчдын урьдчилсан тооцоогоор, оны эцэст сурагчдын амиа хорлолтын тоо 2025 онд бүртгэгдсэн 538 тохиолдлын дээд үзүүлэлтийг давж магадгүй байна.

Үүний зэрэгцээ 124 сая хүн амтай Япон улсын хэмжээнд нийт амиа хорлолтын тоо буурч байгаа аж. 2026 оны эхний 10 сарын хугацаанд улсын хэмжээнд 15 126 ийм тохиолдол бүртгэгджээ.

Мэргэжилтнүүд амиа хорлосон хүүхдүүд ямар нөхцөл байдалтай тулгарч байсныг тогтоохын тулд тохиолдол бүрийг нарийвчлан шинжлэх шаардлагатай гэж үзэж байна. Зарим тохиолдолд олон нийтийн сүлжээ нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг байж болзошгүйг мөн тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй