Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Көн Хигийн хэргийг шийдсэн шүүгч амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Кён Хигийн

Өмнөд Солонгосын шүүх засаглалын хүрээнд нэгэн цочирдом үйл явдал боллоо. Сөүлийн Дээд шүүхийн шүүгч Шин Жон О өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 6-ны өглөө нас барсан байдалтай олджээ. Цагдаагийн байгууллага түүний ар гэрийнхнээс ирсэн дуудлагын дагуу эрлэг хайгуул хийснээр, орон нутгийн цагаар шөнийн 01:00 цагийн орчимд цогцсыг нь олсон байна.

Шүүгчийн өмсөж байсан хувцаснаас нэгэн гар бичмэл олдсон бөгөөд үүнд “Ганцаараа явах шийдвэр гаргасанд минь уучлаарай” гэх утга бүхий зурвас үлдээсэн байжээ. Хэдийгээр түүнийг олны анхаарлын төвд байсан хэргийг шүүж байсантай холбон тайлбарлах таамаг байгаа ч, олдсон тэмдэглэлд тэргүүн хатагтай асан Ким Көн Хи болон тухайн шүүх хуралтай холбоотой ямар нэгэн зүйл дурдагдаагүй болохыг эх сурвалжууд онцолж байна.

Шин Жон О шүүгч нь БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Көн Хид холбогдох дуулиант хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг даргалан явуулж байсан юм. Тэрбээр Ким Көн Хиг “Deutsch Motors” компанийн хувьцааны ханшийг хууль бусаар өөрчилсөн, мөн Мүүний шашны байгууллагаас тусламж авахаар албадсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, дараах ялыг оноож байв:

  • 4 жилийн хорих ял.
  • 50 сая воны мөнгөн торгууль.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газар дээр ажиллаж, шүүгчийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Одоогоор гадны нөлөө орсон эсэх болон амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй бусад хүчин зүйлийг тал бүрээс нь судалж байгаа юм.

Эх сурвалж: Chosun

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй