Техас мужид байцаан дотор нуусан 1 тонн орчим метамфетаминыг илрүүлэн хураан авчээ

0 comments
Техас

АНУ-ын Техас мужийн Макаллен хотод хүнсний байцаан дотор нууж тээвэрлэсэн бараг 1 тонн метамфетамин мансууруулах бодисыг хууль сахиулагчид илрүүлэн хураан авсан тухай АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газар (DEA) мэдээллээ.

Хамтарсан тусгай ажиллагаа

“DEA”-ийн Рио-Гранде хөндий дэх Макаллен хотын салбарын ажилтнууд ачааны замаар тээвэрлэж байсан байцаан дотор нуусан 2,000 фунт (0.91 тонн) гаруй метамфетаминыг хураан авсан тухайгаа нийгмийн сүлжээний “X” хуудсаараа дамжуулан баталгаажуулсан байна.

Энэхүү тусгай ажиллагааг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа тусгай ажлын хэсэг, Холбооны мөрдөх бюро (FBI), Гааль, хил хамгаалах алба (CBP), Хилийн эргүүл болон Техас мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газар зэрэг хууль сахиулах олон байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зохион байгуулжээ.

Техас мужид 1 тонн метамфетамин хураан авчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй