“Хятадын колоничлол”: 2026 оны эцэс гэхэд Европт 300 мянган хүн ажилгүй болж болзошгүй

0 comments
Хятадын импорт Европт 300 мянган ажлын байр эрсдэлд оруулав

Европын металлургийн салбарын худалдааны тэргүүлэх холбоо Eurometal Хятад улс эд анги, бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлтийн сүлжээг “колоничилж” байгаагийн улмаас ЕХ-ны боловсруулах үйлдвэрлэл 2026 оны эцэс гэхэд 300 мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг анхааруулжээ.

The Guardian-д мэдээлснээр, Хятадад бараа бүтээгдэхүүн хямд байдаг тул Европын компаниуд тэндээс худалдан авалт хийхээс өөр аргагүйд хүрч байна. Үүнд юанийн ханшийг доогуур барьдаг явдал, мөн Европын үйлдвэрлэгчдээс ялгаатай нь нүүрстөрөгчийн ялгаруулалтад татвар ногдуулдаггүй зэрэг хүчин зүйл нөлөөлдөг аж. Хятад улс ЕХ-той хийсэн худалдаандаа өдөрт 1 тэрбум еврогийн рекорд хэмжээний ашигтай тэнцэлтэй байна.

Есдүгээр сарын 7-нд Брюссель дэх Европын Комиссын төв байрны гадна “ЕХ-ны өрсөлдөх чадвар”, “аж үйлдвэрийн ажлын байр”, “Европын үйлдвэрүүд” гэсэн бичигтэй арван авс байрлуулсан эсэргүүцлийн арга хэмжээ болно. Уг жагсаал нь Хятад улс нэмүү өртгийн бүх сүлжээг хяналтдаа авахын тулд нийлүүлэлтийн стратегийн чухал сүлжээнүүдэд зориудаар нэвтэрч байгаад эрх баригчдын анхаарлыг хандуулах зорилготой.

Eurometal-ийн тэргүүн Александр Юлиусын онцолсноор, Хятад улс түүхий эд бус, харин эд анги, бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэгч болохыг зорьж байна. Тиймээс Европын Комисс Хятадын тэлэлтийн үр дагавартай бус, харин Хятадын импортоос хараат байдал гэх “вирус”-тай тэмцэх ёстой гэж тэр үзжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй