АНУ-д 8 настай хүүг гинжилж зовоосны эцэст цогцсыг нь хөлдөөгчнөөс олов

0 comments
АНУ-д 8 настай хүүг гинжилж, цогцсыг нь хөлдөөгчинд нуужээ

АНУ-д гэр бүлийнхээ хэрцгий зодууртай, эрүүдэн шүүлтэд өртөж байсан найман настай хүүгийн цогцсыг хөлдөөгчнөөс олоод байна. Энэ талаар The Mirror хэвлэлд мэдээлжээ.

Хүүгийн эцэг эх болон эмээг хүүг “хөнөөж, эрүүдэн шүүсэн” хэрэгт буруутгаж байгаа бөгөөд яллах дүгнэлтэд дурдсанаар тэд хүүг бүтэн жилийн турш хоол хориод зогсохгүй, тавилгаас гинжилж зодон, тарчлааж байжээ. Талийгаач хүүгийн төрөл садангийнхны ярьснаар хүү өмнө нь 90 орчим кг жинтэй, хоолны эмгэгтэй байсан тул гэр бүлийнхэн нь хоолыг нь хязгаарлан, “өлсгөдөг” байсан гэнэ. Хүүг нас барах үед жин нь 29 кг болтлоо буурсан байжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гэр бүлийнх нь найз 2025 оны намар хүү зодуулсныхаа дараа унаж, толгойгоо цохисон боловч эцэг эх нь цагдаад мэдэгдэх болон эмнэлгийн тусламж авахаас айж байсан хэмээн мэдүүлжээ. Хүү авсан бэртлийн улмаас нас барахад эцэг эх нь цогцсыг нь хүнсний хуванцар хальсаар ороож, хөлдөөгчинд хийсэн байна.

“Тэд яг энэ тусламжийг л надаас гуйх гэж байсан. Цогцсыг нь замаас зайлуулахад туслаач гэж гуйх гэж байсан юм” хэмээн гэр бүлийн найз нь шүүх хурал дээр мэдүүлжээ.

Гэрчүүдийн ярьснаар, хүүг турж эхлэх болон тавилгаас гинжлэгдэх болсон тэр хугацаанд хүмүүс түүнийг харах нь ховордсон байжээ. Хэрэв шүүгдэгчдийн буруутай нь тогтоогдвол тэдэнд 32 жилээс бүх насаар нь хорих ял оноох эрсдэлтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй