Казахстан улсын нийслэлд үргэлжилж буй “PGL Astana 2026” тэмцээний хэсгийн шатны шийдвэрлэх тавдугаар тойргийн тоглолтууд явагдаж дууслаа. Энэхүү чухал тулаанд Монголын “The MongolZ” баг “Aurora Gaming” багтай учраа тааран тоглож, 2:0 гэсэн харьцаатайгаар ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.
Тоглолтын явцыг тоймловол:
- Overpass мап: Цувралын эхний үед хоёр баг тун тэнцүүхэн өрсөлдсөн ч Туркийн “Aurora Gaming” баг 13:11-ээр илүүрхэж чадсан юм.
- Mirage мап: Дараагийн мап дээр Энжин “MAJ3R” Купелигээр ахлуулсан тус баг дахин давамгайлж, 13:10-аар ялалт байгуулснаар цувралыг эцэслэлээ.
Ийнхүү “Aurora Gaming” баг тэмцээний плей-офф буюу хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бол “The MongolZ” баг 9-11 дүгээр байрт жагсаж, 40,000 ам.долларын шагнал хүртэхээр болов.
“PGL Astana 2026” тэмцээн энэ сарын 9-ний өдөр эхэлсэн бөгөөд 17-ныг хүртэл үргэлжилнэ. Нийт 1,600,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хүч үзсэнээс шилдэг найм нь ийнхүү плей-оффын шатанд тунан үлдэж байна. Сонирхуулахад, энэхүү тэмцээнд өрсөлдсөн дээрх хоёр багийг хоёуланг нь 1xBet компани ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлэн оролцуулжээ.