АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээнд нийтлэл оруулахдаа Бразилыг Энэтхэгтэй андуурч, тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийг сайн зохион байгуулсан хэмээн магтжээ.
“Өнөөдөр Энэтхэгийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 125 сая хүн саналаа өглөө. Санал хураалт дууссаны дараахан, тэр өдөртөө үр дүнг зарласан” гэж Трамп бичсэн байна.
Тэрээр мөн АНУ-ын зарим хот, мужид сонгуулийн дараа санал тоолоход хэдэн долоо хоног зарцуулдгийг шүүмжилжээ. Уг нийтлэлийг хожим засварлаж, Бразилын сонгуулийн талаар зөвөөр бичсэн байна.
10-р сарын 4-нд болсон сонгуулийн эхний шатанд Флавиу Болсонару 47%-иас дээш санал авч, одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг бараг 2 хувийн пунктээр тэргүүлжээ. Шийдвэрлэх хоёр дахь шатны санал хураалт 10-р сарын 25-нд болно.
Лула да Силва хоёр дахь шатанд ялахын төлөө сонгуулийн кампанит ажлаа дахин эрчимжүүлнэ гэж мэдэгджээ.
