Х.Мягмарсүрэн Астанагийн олон улсын дуурийн уралдаанаас хоёр шагнал хүртжээ

0 comments
Х.Мягмарсүрэн

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн Казахстаны Астана хотод зохион байгуулсан Нуржамал Усенбаевагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын II уралдаанд амжилттай оролцож, тусгай байр эзэлжээ.

Аравдугаар сарын 1-4-нд болсон тус уралдаанд тэрбээр шат дараалсан шалгаруулалтыг давж, шувтаргын шатанд өрсөлдсөн байна.

Соёлын яамны нэрэмжит шагнал хүртэв

Х.Мягмарсүрэн финалын шатны үзүүлбэрээрээ уралдааны тусгай байрт шалгарснаас гадна Соёлын яамны нэрэмжит шагнал хүртжээ.

Ийнхүү Монголын дуурийн дуулаач олон улсын тайзнаа хоёр шагнал хүртэж, Нуржамал Усенбаевагийн нэрэмжит уралдааныг амжилттай өндөрлүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй