Туркийн Анкара хотноо болж буй НАТО-гийн 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми ундны усны өвөрмөц савлагааг хараад гайхшралаа нууж чадсангүй.
Сайдад тугалган цаасаар амсрыг нь битүүмжилсэн хуванцар аягатай ус өгсөн бөгөөд энэ нь Турк улсад маш түгээмэл, өдөр тутмын формат боловч Японы зочны хувьд огт хараагүй сонин зүйл нь байжээ.
Сошиалд трэнд болсон хөгжилтэй пост
“Haber Global” агентлагийн мэдээлснээр, Японы сайдын сошиал медиад оруулсан пост маш хурдан хугацаанд хүмүүсийн анхаарлыг татаж, олон хандалт авсан байна.
Шинжиро Коизүми өөрийн албан ёсны цахим хуудсандаа тухайн аягатай усны зургийг нийтлээд, дараах сэтгэгдлийг үлдээжээ:
“Эхлээд би лаа байна гэж бодтол ус байж таарлаа. Ийм савлагаатай усыг амьдралдаа анх удаагаа л харж байна.”
Тус улсын хэрэглэгчид түүний энэхүү хөгжилтэй постын доор Туркт ийм аягатай ус маш элбэг, масс хамарсан арга хэмжээнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг талаар сэтгэгдэл үлдээн тайлбарлаж байна.

