Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг үдэх төрийн хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо.
Төрийн тэргүүнийг үдэх ёслол уламжлал болон тогтсон хэдий ч энэ удаагийн арга хэмжээ онцлогтой байв. У.Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болж байна.
Улс төрийн маргаанаас чөлөөлөгдөх шийдвэр хүртэл
У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар түүнийг авлигын асуудалд холбогдуулан цахим сүлжээнд мэдэгдэл хийсний дараа өрнөсөн юм.

У.Хүрэлсүх уг мэдэгдлийг няцааж, “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлж, парламент түүний хүсэлтийг 92.3 хувийн саналаар дэмжсэн билээ.
Төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь Монголын улс төрийн түүхэнд шинэ тохиолдол болж байна. Харин түүнийг тойрсон авлигын талаарх мэдэгдлийн үнэн бодит байдлыг улс төрийн байр суурь, харилцан мэдэгдлээр бус, хуульд нийцсэн шалгалт, нотлох баримтад үндэслэн тогтоох нь чухал юм.


