UFC-ийн хагас дунд жингийн буюу 77 кг хүртэлх ангиллын одоогийн аварга, Оросын тулаанч Ислам Махачев Атлантын далайн эрэгт загасчлах үеэрээ аварга загас барьсан тухайгаа мэдэгджээ.
34 настай тулаанч энэ мөчийн бичлэгийг Telegram сувагтаа нийтэлсэн байна.
“Амаргүй байлаа” гэж Махачев бичлэгийнхээ тайлбарт бичжээ. Одоогоор Ислам Махачев UFC-д дараалан 16 ялалт байгуулаад байна. Түүний мэргэжлийн замналын нийт амжилт 28 ялалт, нэг ялагдалтай байгаа юм.
Дараагийн тулаан UFC 330 дээр болно
Махачев хамгийн сүүлд Нью-Йорк хотод болсон UFC 322 тэмцээнд Австралийн Жек Делла Маддаленатай тулалдсан. Тулааны ялагч UFC-ийн хагас дунд жингийн аваргын бүсийг авах байсан бөгөөд Махачев шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгуулжээ.
Түүний дараагийн тулаан АНУ-ын Филадельфи хотод болох UFC 330 тэмцээнд товлогдсон байна. Энэ удаа Махачев UFC-ийн хагас дунд жингийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Ирландын Иэн Гэрритэй тулалдана.