Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхэлнэ. Тус хуралд дэлхийн 196 орны зочин, төлөөлөгч оролцохоор ирэх юм.
Хурлын үеэр нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав болон Нарантуул захын автомашины зогсоолыг түр хугацаанд хаахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр байна.
Үнэгүй автобусны үйлчилгээний мэдээлэл:
- Эхлэх хугацаа: 2026.08.17-ны 06:00 цаг
- Чиглэл: Офицеруудын ордон–Нарантуул–Дүнжингарав худалдааны төв
- Зорилго: замын ачааллыг бууруулах
- Үйлчилгээ: богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй явна
Иргэд Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хувийн автомашины оронд нийтийн тээврийн богино эргэлтийн автобус ашиглах боломжтой. Ингэснээр COP17-ын үеэр худалдааны төвүүдийн орчимд үүсэх хөдөлгөөний ачааллыг багасгах зохицуулалт хэрэгжих юм.