“Night Marathon Ulaanbaatar 2026” шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

0 comments
Night Marathon Ulaanbaatar 2026

Улаанбаатар хотын шөнийн уур амьсгал, хөгжим, спортыг хослуулсан “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд болох гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй уг фестиваль нь зөвхөн марафон гүйлтээр хязгаарлагдахгүй DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр бүхий хотын шөнийн соёлыг иргэдэд хүргэхээрээ онцлогтой юм.

Тэмцээний зайн сонголт ба бүртгэлийн хуваарь

Оролцогчид өөрсдийн бэлтгэл, боломжид тохируулан 5, 10 болон 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайн оролцогчдод “Timing Chip” бүхий энгэрийн дугаар олгож, албан ёсны гүйлтийн хугацааг тусгай төхөөрөмжөөр нарийвчлан бүртгэх аж.

Гүйлтийн цахим бүртгэл nightmarathon.mn хаягаар хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусна. Харин гүйлтийн энгэрийн дугаар болон тэмцээний мерч бүтээгдэхүүнийг есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд оролцогчдод тараан олгохоор зохион байгуулагчдын зүгээс төлөвлөөд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй