Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох Монголын 56 жүдочийн нэрс тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Адъяасүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр ивээл дор зохион байгуулагддаг жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд манай нийслэл хотноо хөшгөө нээх гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны хуанлид багтсан тус нэр хүндтэй тэмцээнд оролцохоор дэлхийн шилдэг орнууд болох ОХУ, Франц, Япон, БНСУ тэргүүтэй 62 улсын 488 тамирчин мэдүүлгээ албан ёсоор ирүүлжээ. Багуудын бүртгэл бүрэн дууссан бөгөөд энэ удаагийн тэмцээн өрсөлдөөн асар ихтэй, чансаа өндөр болох нь харагдаж байна.

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт ба тэмцээний сонин хачин

Зохион байгуулагч орны хувиар манай улс эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангилал тус бүрд дөрвөн тамирчин, нийт 56 жүдочийг сойхоор мэдүүлгээ өгөөд байна. Энэ удаагийн тэмцээний хамгийн гол дуулиан нь Парисын олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү олимпоос хойш анх удаагаа Улаанбаатарын татамид гарч барилдахаар болсон явдал юм. Түүний жин болон бусад ангилалд хүч үзэх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

  • Эмэгтэй 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
  • Эмэгтэй 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
  • Эмэгтэй 57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
  • Эмэгтэй 63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
  • Эмэгтэй 70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
  • Эмэгтэй -78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
  • Эмэгтэй +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул
  • Эрэгтэй 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
  • Эрэгтэй 66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
  • Эрэгтэй 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
  • Эрэгтэй 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, B.Шинэтулга, О.Шинэбаяр
  • Эрэгтэй 90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
  • Эрэгтэй -100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
  • Эрэгтэй +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд

Эх орныхоо дэвжээнд болох тус тэмцээнд манай жүдочид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, дэлхийн шилдгүүдтэй медалийн төлөө үзэлцэх юм. Жүдо бөхийн хорхойтнууд болон дэмжигчид энэ сарын 19-ний өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй