1 сая хүний багтаамжтай бункер: Дэлхийн III дайнд зориулсан ЕХ-ны газар доорх хот ямар харагддаг вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Финландын 1 сая хүний багтаамжтай газар доорх бункерууд

Европын Холбооны гишүүн Финланд улсын нутаг дэвсгэр дэх бункерууд нь бараг 1 сая хүнийг багтаах чадалтай бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, спорт заал, тэр ч байтугай газар доорх усан бассейнаар тоноглогдсон байдаг. Daily Star хэвлэлийн мэдээлснээр, нийслэл Хельсинки хотын өндөр өртөгтэй кофе шоп, саунуудын цаана Дэлхийн III дайны үед ашиглаж болох дахин нэг газар доорх ертөнц оршин байдаг аж.

Дэлхийн Дэлхийн II дайны үед Финландын Засгийн газар 1,200 ам.метр ба түүнээс дээш талбайтай шинэ барилга бүрт бөмбөгдөлтөөс хамгаалах байр заавал барих шийдвэр гаргажээ. Энэхүү журмын үр дүнд өнөөдөр Финландын нийслэл хотын дор бараг 5,500 газар доорх хоргодох байр бий болсон байна.

Мерихака бункер ба “Шу шумбагч”-ын зарчим

Эдгээр хоргодох байрнаас хамгийн том нь Мерихака нэртэй бөгөөд 71,000 куб метр эзлэхүүнтэй (долоон давхар барилгатай тэнцүү). Энд тоглоомын агуй, спорт заал, авто зогсоол хүртэл бий. Мерихака нь 6,000 хүн хүлээн авах боломжтой ч одоогоор 2,000 металл эвхдэг ортойгоор тоноглогджээ.

1 сая хүний багтаамжтай бункер

Хельсинки хотын Аврах албаны төлөөлөгч Юкка-Пекка Шредерус (Jukka-Pekka Schroderus) энэхүү шийдлийг тайлбарлахдаа:

“Манай концепци нь кабин/шу шумбагч онгоцтой адил юм. Аливаа цаг хугацаанд хүмүүсийн гуравны нэг нь амрах, гуравны нэг нь ажил хийх, үлдсэн гуравны нэг нь жижүүрлэн цэвэрлэгээ хийх зарчмаар ажиллана.”

— Юкка-Пекка Шредерус

Давхар хамгаалалт ба хатуу дүрэм

Цацраг идэвхт аюулаас хамгаалах хоргодох байранд цэнхэр өнгийн, дэлбэрэлтэд тэсвэртэй аварга том давхар хаалгуудыг суулгажээ. Анхны ган хаалга нь бөмбөгний цохилтын долгионыг тэсвэрлэх зориулалттай бол хоёр дахь нь цөмийн цацраг болон биологийн зэвсгээс хамгаална.

Онцгой байдлын үед хаалгыг шууд хаах бөгөөд Шредерус: “Амьд үлдэх нөхцөл байдал хүндэрвэл бид хаалгаа хааж, гадаа байгаа хүмүүсийг орхихоос өөр аргагүй болно” хэмээн сануулжээ.

1 сая хүний багтаамжтай бункер

Түүнчлэн, гэрийн тэжээвэр амьтдыг бункерт оруулдаггүй бөгөөд “Нохой, муурны хувьд хамгийн сайн газар бол гэр нь тул эзэд нь хамт үлдэх үү эсвэл хоол, усыг нь үлдээх үү гэдгээ өөрсдөө шийднэ. Бид зөвхөн олон улсын ач холбогдолтой тусгай зүйлийн амьтдыг (жишээ нь, нэн ховор тоть гэх мэт) хамгаална” гэв.

Олон улсын сонирхол ба аюулгүй байдлын экспорт

“Resilience Center Finland” байгууллагын мэдээлснээр, Финландын аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлийн экспортын борлуулалт 12 сая еврод хүрээд байгаа бөгөөд цаашид өсөх асар том боломжтой байна.

Дайнд бэлэн байдлаараа алдаршсан Финландын туршлага дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Одоогоор Ойрхи Дорнод, Персийн булангийн орнууд болон Израиль улс тэднээс зөвлөгөө авахаар хандаад байгаа аж. Финландын тал зарим нууц мэдээллээс бусдыг хуваалцахад бэлэн байгаа бөгөөд Украин, Швейцар, Ойрхи Дорнодоос авсан сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэн системээ үргэлж шинэчилж байдаг байна.

1 сая хүний багтаамжтай бункер

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй