119 насалсан Бразил эр нас барахынхаа өмнө урт насалсан нууцаа дэлгэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Коста Жезус

Дэлхийн хамгийн өндөр настай эрчүүдийн нэг болох Бразилын иргэн Левино да Коста Жезус (Levino da Costa Jesus) 119 насандаа таалал төгслөө. Энэ талаар Need To Know портал мэдээлэв.

Тэрээр амьдралынхаа сүүлийн 19 жилийг “Cidade Ozanan” асрамжийн газарт өнгөрүүлжээ.

119 насандаа ч амьдралын баяр баясгалантай байв

Асрамжийн газрын ажилтнуудын ярьснаар, Левино 119 насандаа ч бие даан хооллож, бусадтай дуртайяа ярилцаж, ямагт сэтгэл санаа өндөр явдаг байжээ. Тэрээр хөгжим болон бүжигт маш дуртай байсан бөгөөд тэргэнцэртэй болсных нь дараа ч ажилтнуудын тусламжтайгаар арга хэмжээнүүдэд үргэлжлүүлэн хамрагдсаар байсан гэнэ.

Урт насалсан гол нууц

Левино өөрийн амьдралын хамгийн гол зарчим болон урт насалсны нууцаа хэрүүл маргаанаас зайлсхийж, хүмүүстэй сайн харилцаатай байх явдал гэж нэрлэдэг байв. Мөн тэрээр сүжиг бишрэл, итгэл үнэмшил болон эргэн тойрныхоо хүмүүст тайван, энх тайванч хандахыг чухалд тооцдог байжээ.

Тусгай дэглэм баримталдаггүй байв

Өндөр настан ямар нэгэн тусгай хоолны дэглэм баримталдаггүй байжээ. Асрамжийн газрын ажилтнуудын дурдсанаар, тэрээр кофе уух, пирог (бялуу) идэх болон жил бүр төрсөн өдрөө тэмдэглэхэд маш их дуртай байсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй