21 аймгийн бөхчүүд долоон бүсийн багт нэгдэж, “Мөнгөн цом”-ын төлөө өрсөлдөнө

0 comments 3 үзэлт
21 аймгийн бөхчүүд долоон бүсийн багт нэгдэж, “Мөнгөн цом”-ын төлөө өрсөлдөнө

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) аймаг, сумын цолтой бөхчүүдийн дунд “Мөнгөн цом” багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн 2026 оны арванхоёрдугаар сард эхэлж, 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Барилдааны гол зорилго нь аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтмол барилдах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Долоон бүсийн баг тойргийн журмаар барилдана

“Мөнгөн цом”-ын тэмцээнд газар зүйн хувьд ойр оршдог аймгууд нэгдэн нэг баг болж оролцох бөгөөд барилдааныг тойргийн журмаар зохион байгуулахаар төлөвлөжээ. МҮБХ-ноос танилцуулсан бүсийн хуваарилалт:

  1. Алтайн бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн баг.
  2. Баруун бүс: Баянхонгор, Завхан, Увс аймгийн баг.
  3. Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн баг.
  4. Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн баг.
  5. Төвийн бүс: Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн баг.
  6. Хангайн бүс: Архангай, Өвөрхангай аймгийн баг.
  7. Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн баг.

Ийнхүү 21 аймгийн бөхчүүд долоон бүсийн багт хуваагдан “Мөнгөн цом”-ын төлөө хүч үзэхээр болж байна.

“Алтан цом”-д оролцдог бөхчүүд барилдахгүй

Шинээр зохион байгуулах “Мөнгөн цом”-ын тэмцээний нэг онцлог нь “Алтан цом”-ын барилдаанд оролцож буй бөхчүүдийг давхар оролцуулахгүй байхаар зохицуулсан явдал юм. Ингэснээр аймаг, сумын цолтой бусад бөхчүүдэд багийн тэмцээнд хүч сорих, барилдааны туршлага хуримтлуулах боломж бүрдэх юм.

“Мөнгөн цом” нь бүс нутгийн бөхчүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу болон аймаг, сумын цолтой бөхчүүдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх ач холбогдолтой. Тэмцээн хэдэн сарын турш тойргийн журмаар үргэлжлэхээр төлөвлөгдсөн нь оролцогчдод ур чадвараа тогтмол сорих боломж олгохоор байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй