29 хуруутай мейн-кун Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ

0 comments
Эребус

АНУ-ын Висконсин мужид төрсөн мейн-кун үүлдрийн зулзага савар дээрээ хамгийн олон хуруутай муур болж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдлээ. The Guardian-ийн мэдээлснээр, Эребус нэртэй уг муур нийт 29 хуруутай аж.

Эребус энэ оны 3-р сард төрсөн байна. Түүний нэг саварт найман хуруу, бусад гурван саварт тус бүр долоон хуруу байдаг. Харин зулзагын эцэг савар бүрдээ зургаан хуруутай, нийт 24 хуруутай байжээ.

Эребус төрсөн цагаасаа рекорд тогтоох магадлалтай байв

Эзэд нь Эребусыг төрсний дараахан л Гиннесийн амжилтад хүрч магадгүй гэж анзаарсан байна. Гэвч удалгүй зулзагад амьсгалын асуудал үүсэж, түүнийг яаралтай малын эмчид үзүүлжээ.

Эмч түүнд аспираци буюу хоол, шингэн эсвэл гаднын биет амьсгалын замд орсон байдал, мөн уушгины хатгалгаа илрүүлсэн байна. Эхэндээ таамаг таагүй байсан ч Эребус аажмаар эдгэрчээ.

29 хуруутай мейн-кун Гиннесийн рекорд тогтоов

Муурт нэмэлт хуруу, фаланга үүсдэг генетикийн онцлогийг полидактили гэж нэрлэдэг. Мейн-кун үүлдрийн мууранд энэ үзэгдэл харьцангуй түгээмэл тохиолддог байна.

Өмнөх дээд амжилтыг 2002 онд төрсөн Канадын Жейк нэртэй муур эзэмшиж байжээ. Тэр нийт 28 хуруутай байсан аж. Харин Эребусын 29 хуруутай амжилтыг 5-р сарын 13-нд албан ёсоор баталгаажуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй