АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам Конгрессын завсрын сонгуульд ялбал томоохон хар тамхины наймаачдад цаазын ял оноодог болгоно гэж амлав.
“Бид томоохон хар тамхины наймаачид, хүн худалдаалагчид болон цагдаагийн алба хаагчийн амь насыг хөнөөсөн хэн бүхэнд цаазын ял хэрэгжүүлнэ” гэж тэр Алабама мужид дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
9-р сарын 30-нд Теннесси мужийн Нэшвилл хотын шоронд хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Криста Пайкт үхлийн тарианы хоёр тун хийсэн ч тэр амьд үлдсэн байна. Цаазын ажиллагааны үеэр гүйцэтгэгчид хүндрэлтэй тулгарч, нийт долоон зүү ашиглажээ. Өмнө нь өмгөөлөгчид Пайк тромбоцитоз өвчтэй бөгөөд эмийн бодис тарих нь цусны бүлэн үүсгэж, нэмэлт зовиур шаналалд хүргэж болзошгүйг анхааруулж байсан.
Пайк 200 гаруй жилийн хугацаанд Теннесси мужид цаазлагдах анхны эмэгтэй болох ёстой байжээ. Цаазын ажиллагаа амжилтгүй болсны дараа тус мужийн захирагч Билл Ли мөрдөн шалгалт явуулахыг үүрэг болгож, 2026 онд гүйцэтгэхээр товлосон өөр нэг цаазын ялыг мөн цуцалсан байна.
