Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритонуудын чансааны тэргүүнд хэвээр үлдлээ

0 comments
Э.Амартүвшин

Дуурийн урлагийн талаарх мэдээ, нийтлэл, судалгааны агуулга хүргэдэг Opera World вебсайт дэлхийн шилдэг баритон дуучдын чансаагаа шинэчлэн танилцуулжээ.

Шинэчилсэн жагсаалтын тэргүүн байрт Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин бичигдсэн байна.

2023 оноос хойш тэргүүн байр эзэлж байна

Э.Амартүвшин Opera World-ийн баритон дуучдын чансааг 2023 онд анх тэргүүлсэн бөгөөд 2025, 2026 онуудад ч тэргүүн байраа хадгалсаар байгаа юм.

Тус сайт дуурийн урлагийн түүх, бүтээлүүд болон дэлхийн дуурийн дуучдын талаарх мэдээллийг сонгодог урлаг сонирхогчдод хүргэдэг бөгөөд шилдэг уран бүтээлчдийн чансааг тогтмол шинэчилдэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй