“Энх тайвны зөвлөл”-ийн албан ёсны вэбсайт ашиглалтад орлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
boardofpeace

“Энх тайвны зөвлөл” (Board of Peace) байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсыг (boardofpeace.org) ажиллуулж эхэлснээ зарлалаа.

Энэ талаар тус байгууллагаас мэдээлснийг Medee.news дамжуулав. “Энх тайвны зөвлөл”-ийг дэлхийн 26 улс хамтран үүсгэн байгуулсны дотор Монгол Улс багтсан байна. Уг платформыг ажиллуулж эхэлсэн нь байгууллагын үйл ажиллагаа, санаачилга болон олон улсын хамтын ажиллагаа, яриа хэлцэл, энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой ажээ.

Цахим хуудсанд зөвлөлийн зорилго, гишүүн орнуудын мэдээлэл, одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүд болон цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан байна.

Энх тайвны зөвлөл

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй