Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) домогт тоглогч Крис Бош биеийн байдал нь огцом муудаж, ухаан алдсан аймшигт үйл явдлынхаа талаар дэлгэрэнгүй хуваалцлаа. Тэрээр эхнэртэйгээ болзохоор бэлтгэж байхдаа зүүн хөл нь мэдээгүй болж, улмаар ухаан алдан унажээ. Бош сэргэхдээ өөрийнх нь цус тогтсон шалан дээр хэвтэж байсан бөгөөд эхнэр нь яаралтай тусламж дуудсан байна.
“Ухаан орсны дараа шууд бүх зүйл тодорхой болчихоогүй. Нүдний өмнө өнгөрсөн амьдрал минь кино шиг хөвөрсөнгүй. Зөвхөн амьд байгаадаа талархах сэтгэл төрж, бодит байдал ямар байдгийг маш хүндээр мэдэрсэн. Гагцхүү амьдралыг үзэх үзэл минь өөрчлөгдөж, бүх зүйл илүү энгийн, илүү үнэн болсон” гэж Бош өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бичлэгтээ өгүүлжээ.
2017 онд судасны бүлэгнэлтийн улмаас спортын карьераа хугацаанаас нь өмнө дуусгахад хүрсэн Бош энэ удаагийн хэрэг явдлын нарийн оношийг тодорхой хэлээгүй байна. Тэрээр “Майами Хит” багийн бүрэлдэхүүнд хоёр удаа лигийн аварга болж, NBA-д тоглосон 13 улирлынхаа 11-т нь “Бүх оддын тоглолт”-онд оролцож байсан шилдэг тоглогч юм.
1 comment
Эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ