Принц Уильям гүнж Дианагийн өмнө нь нийтлэгдэж байгаагүй гэрэл зургийг хуваалцлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Уильям

Уэльсийн хунтайж Уильям ээж, гүнж Дианагийн хамт авахуулсан, өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй нэгэн ховор гэрэл зургийг Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Энэ талаар Medee.news агентлаг мэдээллээ.

Их Британи улсад жил бүрийн 3-р сарын 15-ны өдөр “Ээжүүдийн өдөр”-ийг (Mother’s Day) тэмдэглэдэг бөгөөд хунтайж Уильям энэхүү баярыг тохиолдуулан нийт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хаан III Чарльзын том хүү Уильямын дэлгэсэн уг гэрэл зурагт тэд цэцэгт талбайд хамт байгаагаар дүрслэгджээ. Гүнж Диана гэрэл зурагчин руу харан инээмсэглэж, хүүгийнхээ гараас хөтөлсөн байна.

“Би ээжийгээ өнөөдөр төдийгүй өдөр бүр дурсан санадаг. Өнөөдөр хайртай дотно хүмүүсээ дурсан суугаа хүн бүрийг бодож байна. Ээжүүдийн баярын мэнд хүргэе!” хэмээн хунтайж Уильям постдоо бичжээ.

Принц Уильям гүнж Дианагийн өмнө нь нийтлэгдэж байгаагүй гэрэл зургийг хуваалцлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй