Монголын түүхэн өв соёлыг олон нийтэд сэргээн таниулах зориулалттай үзэсгэлэнгийн түр байгууламжийг барихаар төлөвлөжээ.
Энэхүү байгууламжийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас долоодугаар сарын 20-ны өдөр хүртэл Улсын драмын эрдмийн театрын талбайд байрлуулах юм байна. Үзэсгэлэн өндөрлөсний дараа байгууламжийг бүрэн буулгаж, тухайн орчны ногоон байгууламжийг анхны төрх байдалд нь сэргээхээр төлөвлөсөн байна.
Төслийн санаачлагчаар Юнител групп ажиллаж байгаа бол гүйцэтгэгчээр Даларав ХХК оролцож байна. Тус үзэсгэлэнгийн байгууламж нь байгальд ээлтэй шийдэлтэйгээрээ онцлог бөгөөд түр ашиглах зориулалтын хийц, зохион байгуулалтыг шингээсэн гэжээ.
