Home Технологи Энэтхэг хагас дамжуулагчийн зах зээлд нэвтрэх оролдлого бүтэлгүйтэв үү?

Энэтхэг хагас дамжуулагчийн зах зээлд нэвтрэх оролдлого бүтэлгүйтэв үү?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хагас дамжуулагч

2025 оны 5-р сарын 2. — Энэтхэгийн програм хангамжийн томоохон компани болох Zoho эх орондоо хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийджээ. Тус компани уг төслийг хэрэгжүүлэхээр 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулан нэг жил шахам ажилласан ч сааталд орсон байна. Энэ нь Энэтхэгийн Засгийн газрын чип үйлдвэрлэлийн салбартай холбоотой урт хугацааны стратегид томоохон цохилт болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Zoho компанид чип үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй процессыг зааж зөвлөх найдвартай технологийн түнш олдоогүй аж.

Үүнээс гадна, Гаутам Адани-гийн групп Израилийн Tower Semiconductor компанитай хамтарсан 10 тэрбум ам.долларын төсөл-өө дотоод үнэлгээн дээр үүссэн асуудлуудаас болж зогсоосон тухай Reuters энэ долоо хоногт мэдээлжээ.

Zoho-ийн удирдлагын тайлбар

Zoho компанийн хамтран үүсгэн байгуулагч Сридхар Венбу цахим хуудсандаа:

“Бид технологидоо итгэлтэй байж чадаагүй. Энэ бол маш их хөрөнгө шаарддаг бизнес тул төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахаас өмнө технологийн арга барилаа бүрэн тодорхой болгохыг хүссэн.” гэж бичжээ.

Анх тус компани 2024 оны 5-р сард Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужид 400 сая ам.долларын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан боловч төсөл саатсан байна. Мужийн эрх баригчид энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй байна.

Zoho-ийн чип үйлдвэрлэлийн зорилго

1996 онд байгуулагдсан Zoho нь 18,000 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 150 гаруй оронд 120 сая хэрэглэгчтэй. Өнгөрсөн жил тус компани хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулан Silectric Semiconductor Manufacturing гэх охин компани байгуулж, энэ салбарын тэргүүлэх инженерүүдийг ажилд авч, төслийг удирдах зөвлөлийг бүрдүүлсэн байжээ.

Карнатака мужийн Мисуру бүс нутагт байгуулагдах үйлдвэр нь 460 хүний ажлын байр бий болгож, Энэтхэгийн анхны чипний үйлдвэр болох байв.

Энэтхэгийн стратегид үзүүлэх нөлөө

Zoho-ийн ухралт нь Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийг дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн төв болгох амбицад сөргөөр нөлөөлж байна. Одоогийн байдлаар тус улсад бүрэн хүчин чадлаар ажиллаж буй ганц ч чипний үйлдвэр алга.

Хагас дамжуулагчийн дэлхийн тэргүүлэгчид

Өдгөө дараах улс орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна:

  1. Тайвань
  2. Өмнөд Солонгос
  3. АНУ
  4. Хятад
  5. Япон
  6. Герман
  7. Сингапур
  8. Нидерланд
  9. Малайз
  10. Израиль

Энэтхэг эдгээр орны эгнээнд багтахыг зорьж байсан ч одоогоор томоохон сорилтууд тулгарсаар байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.