Хятадад ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар орлуулж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадад ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар орлуулж эхэллээ

Хятад улсад ажлаас халагдсан ажилтнуудынхаа “дижитал хувилбар”-ыг бүтээж, тэднийг орлуулах болсон байна. Энэ талаар “Zhihu” цахим хуудсанд мэдээлжээ.

Мэдээллийн дагуу ажилтнуудыг “Colleague Skill” хэмээх хиймэл оюун ухаант (AI-агент) системээр орлож байгаа аж. Уг систем нь тухайн ажилтны ажил хэргийн захидал харилцаа, мессежийн зургууд, ажлын төслүүд болон баримт бичиг дээр үндэслэн суралцдаг байна. Үүний үр дүнд бий болсон хиймэл оюун ухаант “ихэр” нь тухайн хүний харилцааны хэв маягийг ч дуурайх чадвартай ажээ.

Үүнээс үүдэн маш олон ажилтан гомдол гаргах болсон байна. Тэднийг ажлаас халахаас өмнө ажлын явц болон шийдвэр гаргах логикоо маш нарийн, дэлгэрэнгүй тайлбарлахыг удирдлагуудын зүгээс хүсжээ. Харин ажилтнуудыг халагдсаны дараа тэдний гүйцэтгэж байсан үүргийг хиймэл оюун ухаант туслахуудад шууд шилжүүлсэн байна.

Bloomberg агентлагийн мэдээлснээр хиймэл оюун ухаан нэвтэрснээр зөвхөн Хятадад бус, Америкийн технологийн компаниуд ч орон тоогоо эрчимтэй цомхотгож байгаа аж. Гуравдугаар сард технологийн салбарын ажил олгогчид 18,720 ажлын байрыг цомхотгосон нь 2025 оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс тус салбарт нийт цомхотголд өртсөн хүний тоо хэдийнэ 52,000-аас даваад байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй