АНУ-д Roblox-ын Эсрэг Шүүхэд Хавтас Нээжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Roblox

АНУ-ын Флорида муж улсын Ерөнхий Прокурор Жеймс Утмейер тоглоомын платформ болох Roblox-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, насанд хүрээгүй хэрэглэгчдийг педофилуудаас хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгажээ. Энэ тухай Fox News суваг мэдээлснийг Medee.news дамжуулсан байна.

Утмейер видео мэдэгдэлдээ «Уг тоглоомын талбайг гэмт этгээдүүд «хүүхдүүдийг завхайруулах» зорилгоор ашиглаж байна» гэж онцолжээ.

«Үргэлжилж буй эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд бид Roblox-ыг платформын аюулгүй байдлын талаарх мэдээллийг гуйвуулсан хэмээн хариуцлагад татах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан» гэж тэр тайлбарласан байна.

Флоридагийн Ерөнхий Прокурор өөрийгөө олон хүүхдийн эцэг гэдгийг дурдаад, Roblox-ыг аюултай платформ хэмээн нэрлэж, «өөрийн гол зорилго нь хүүхдүүдийг интернэт дэх гэмт хэрэгтнүүдээс хамгаалах явдал» гэдгийг тэмдэглэжээ.

Өмнө нь Техас, Кентаки, Луизиана муж улсын эрх баригчид Roblox-ын эсрэг тус тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй