Адриана Лима Бразилын шигшээг хэрхэн дэмжихээ харуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Адриана Лима

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нд эхэлсэнтэй холбоотойгоор олон алдартан өөрийн улсын шигшээ багт дэмжлэг үзүүлж эхэлжээ. Тэдний нэг нь Бразилын топ модель, Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр” асан Адриана Лима байв.

44 настай Лима Instagram хуудсандаа Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй зургаа нийтэлжээ. Тэрээр уг зургийн тайлбарт “Одооноос миний дүрэмт хувцас” гэж бичсэн байна.

Мөн түүнтэй ижил өмсгөлтэйгээр нөхөр Андре Леммерс болон тэдний хүү Сайен зургаа авахуулжээ. Ингэснээр Лима гэр бүлийнхний хамт Бразилын шигшээг дэмжиж буйгаа харуулсан байна.

ФИФА-тай холбоотой үүрэг

Адриана Лима хөлбөмбөгийн ертөнцтэй зөвхөн хөгжөөн дэмжигчийн хувиар холбогддоггүй. Тэрээр 2023 оноос хойш FIFA-гийн хөгжөөн дэмжигчдийн анхны дэлхийн элчээр ажиллаж байгаа юм.

Адриана Лима

Энэ үүргийн хүрээнд Лима олон улсын томоохон хөлбөмбөгийн тэмцээнүүдийг сурталчлах, хөгжөөн дэмжигчдийн санаачилгыг дэмжих, албан ёсны ёслолын арга хэмжээнд шагнал гардуулах зэрэг үйл ажиллагаанд оролцдог.

2026 оны ДАШТ-ий үеэр тэрээр Бразилын шигшээг дэмжих байр сууриа олон нийтэд ил тод харуулж, хөлбөмбөгийн уур амьсгалд нэгдлээ.

Адриана Лима

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй