“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын хөтөлбөрт холимог тулааны спорт анх удаа багтлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Айчи-Нагояа 2026

Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадам Япон Улсын Айчи муж болон Нагоя хотноо 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байна. Энэ нь Япон Улс Азийн наадмыг Токио (1958), Хирошима (1994) наадмуудын дараа гурав дахь удаагаа хүлээн авч буй тохиолдол юм. Зохион байгуулах хорооны хамгийн сүүлийн шинэчилсэн тоо баримтаар тус наадамд 43 спортын төрлийн 469 багц медалийн төлөөх тэмцээн 53 байгууламжид явагдахаар төлөвлөгджээ.

Наадмын шинэчлэл болон онцлох спортын төрлүүд

Энэ удаагийн наадам нь хөтөлбөрийн хувьд хэд хэдэн томоохон шинэчлэлт, өөрчлөлтүүдийг оруулснаараа онцлогтой:

  • Холимог тулаан (MMA): Азийн наадмын түүхэнд анх удаа медалийн хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд Жюү-жицү, Кураш барилдааны хамт комбат спортын ангилалд орж, нийт 6 багц медалийн төлөө өрсөлдөнө.
  • Крикет (T20): Эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулагдана. Эрэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка шууд хасагдах шатнаас өрсөлдөх бол Афганистан, Хонконг, Япон, Малайз, Балба, Оман зэрэг багууд урьдчилсан шатнаас эхэлнэ. Эмэгтэйчүүдийн тэмцээн 8 багийн бүрэлдэхүүнтэйгээр шөвгийн наймаас шууд эхэлнэ.
  • И-спорт (Цахим спорт): Албан ёсны медалийн хөтөлбөрт багтаж, Айчи Sky Expo-д зохион байгуулагдана. Хөтөлбөрт Street Fighter 6, TEKKEN 8, THE KING OF FIGHTERS XV, Pokémon UNITE, Honor of Kings, League of Legends, PUBG MOBILE, Mobile Legends: Bang Bang, Identity V, Naraka: Bladepoint, Gran Turismo 7, eFootball, Puyo Puyo Champions зэрэг 13 тоглоом тусгагджээ.

Зохион байгуулах хорооноос 2026 оны зургаа болон долоодугаар сард тэмцээний хуваарь, спортын хөтөлбөрт орсон өөрчлөлтүүдийг албан ёсоор мэдээлсэн бөгөөд наадам эхлэх хүртэл техникийн болон хуваарийн нарийвчилсан зарим өөрчлөлтүүд гарч болзошгүйг дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй