“Алтан цом”-ын нээлтийн барилдаанд зургаан баг өрсөлдөнө

0 comments
Алтан цом

“Алтан цом”-ын нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагт 14:00 цагт эхэлнэ. Нээлтийн барилдаанд зургаан баг гурван учраанд хуваагдан өрсөлдөхөөр болжээ.

Эхний учраанд “Увс нуур дэвжээ” баг “Миг даатгал” ХХК-ийн “Эв Монгол” багтай барилдана. Харин “АПУ, Скайтел” ХХК-ийн “АПУ Скайтел” баг “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Энержи” багтай учраа таарчээ. Мөн “Ажнай корпораци” ХХК-ийн “Ажнай” баг “Таван Богд” группийн “Ховд дэвжээ” багтай өрсөлдөх хуваарь гарсан байна.

Багуудын суух секторын хуваарийг гаргажээ

Нээлтийн барилдаанд оролцох зургаан багийн суух секторыг урьдчилан хуваарилсан байна. Тодруулбал, “Увс нуур дэвжээ” баг Н, “АПУ Скайтел” баг Л, “Ажнай” баг В секторт байрлах юм.

Харин “Ховд дэвжээ” баг Т, “М-Си-Эс Энержи” баг Д, “Эв Монгол” баг Б секторт тус тус суухаар хуваарь гаргажээ. Ийнхүү “Алтан цом”-ын нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-нд 14:00 цагт эхлэхээр товлогдсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй