Америкийн “Интер Майами” болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси Испанийн Мадрид муж дахь түймэрт өртсөн Сьерра-Оэсте бүсийг сэргээхэд 80 000 евро хандивласан байна.
Энэ тухай Мадридын автономит нийгэмлэгийн Засгийн газрын тэргүүн Исабель Диас Аюсо сошиал сүлжээндээ мэдээлжээ.
Мадридын удирдлага Мессид талархал илэрхийлэв
“Лео Месси Сьерра-Оэсте-де-Мадридыг сэргээхэд 80 000 евро хандивлалаа. Би түүнд талархал илэрхийлж, Мадридын оршин суугчид түүнийг удахгүй дахин угтан авч, хүндэтгэл үзүүлнэ гэж найдаж байгааг хэлмээр байна” гэж Аюсо бичжээ.
Өмнө нь Испанид аномаль халуунаас үүдэн томоохон ойн түймрүүд гарсан. 7-р сарын сүүлээр Мадридын автономит нийгэмлэгт гарсан түймрийн улмаас 115 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн эсвэл гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн талаар мэдээлж байв.
Түймэр 27 мянган га талбайг хамарчээ
Түймэр тус бүсийн 17 хот, суурины нутаг дэвсгэрт нийт 27 000 га талбайг хамарсан байна. Сьерра-Оэсте нь байгалийн баялаг, хөдөө аж ахуйгаараа алдартай бүс юм.
Мессигийн хандив түймрийн дараах сэргээн босголт, орон нутгийн иргэд болон байгаль орчныг нөхөн сэргээх ажилд чиглэхээр байна.