Т.Төгсхүслэн “Дакар-2026” залуучуудын олимпоос Монголын анхны медалийг хүртлээ

0 comments
Т.Төгсхүслэн

Бүгд Найрамдах Сенегал Улсад үргэлжилж буй Залуучуудын IV зуны Олимпын наадам “Дакар-2026”-д Монголын тамирчин Т.Төгсхүслэн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Ингэснээр тэрбээр тус наадмаас медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.

Африк тивд олимпын наадам анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой “Дакар-2026” залуучуудын олимп аравдугаар сарын 31-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нээлтийн ёслол Сенегалын Диамниадио хотын “Abdoulaye Wade” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

204 орны 2700 орчим залуу тамирчин өрсөлдөж байна

“Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор болж буй тус наадамд дэлхийн 204 Үндэсний олимпын хорооны 2700 орчим тамирчин оролцож байна. Залуу тамирчид спортын нийт 25 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсын багийн анхны медалийг жүдо бөхийн тамирчин Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртсэнээр авчирлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй