“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордайн Ганболд 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Үг.мн” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон ирэх сонгуулиудын талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ энэ тухай онцолсон юм.
Ирэх сонгуулийн ач холбогдлын талаар тэрээр ярихдаа:
“Ирэх 2027 онд сонгогдох Ерөнхийлөгч 2028, 2032 оны сонгуулийг тодорхойлно. Надад санал тавибал би Ерөнхийлөгчид дуртайяа нэр дэвшинэ”
— “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд
Ийнхүү бизнэсмен Т.Ганболд төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжийг үгүйсгэсэнгүй. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ.