Японд 7.1 магнитудын газар хөдлөлтийн үеэр эмч нар өвчтөнөө хамгаалан хагалгаагаа үргэлжлүүлжээ – Видео

0 comments
Японы газар хөдлөлтийн үеэр хагалгаагаа үргэлжлүүлсэн эмч нар

Японы Кумамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр мэс заслын баг өвчтөнөө орхилгүй, хагалгаагаа үргэлжлүүлэн хийсэн сэтгэл хөдөлгөм бөгөөд мэргэжлийн ёс зүйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд хүчтэй түгж байна.

Хагалгааны өрөөний хяналтын камерт бичигдэн үлдсэн дүрс бичлэгээс харахад барилга байгууламж савлан, хүчтэй чичиргээ эхлэх үед эмч, сувилагч нар огт сандралгүйгээр шууд өвчтөн рүүгээ шавран хамгаалж, мэс заслын ширээг хөдөлгөөнгүй барьж байгаа нь харагдана. Энэ үеэр нэг эмч яаралтай гарцын хаалгыг онгойлгон аюулгүй байдлыг хангасан бол бусад нь хагалгааг доголдолгүй үргэлжлүүлэхэд хамаг анхаарлаа хандуулжээ.

Кумамото мужид болсон уг байгалийн гамшиг нь Японы газар хөдлөлтийн эрчмийг хэмжих шаталбараар хамгийн дээд түвшин буюу Шиндо 7 хүчтэй чичиргээ үүсгэж, хүний амь эрсдэн, олон мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжихэд хүрсэн юм. Аймшигт гамшгийн дунд эмч нарын гаргасан энэхүү тайван, баатарлаг алхам цахим орчинд олон сая хүний талархлыг хүлээгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй