АНУ-ын Дээд шүүх цагаачдыг гуравдагч улс руу албадан гаргахыг түр зөвшөөрөв

0 comments
АНУ гуравдагч улс руу албадан гаргахыг түр зөвшөөрөв

АНУ-ын эрх баригчид цагаачдыг гарал үүслийнх нь улс биш, гуравдагч улс руу албадан гаргах түр эрхийг Дээд шүүхээс авлаа. Энэ нь тус шүүхийн албан ёсны сайтад нийтэлсэн баримт бичгүүдээс харагдаж байна.

“Шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүгч Жексонд гаргаж, тэрээр шүүхийн бүрэлдэхүүнд шилжүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд хүсэлтийг хангаж байна. Массачусетс мужийн АНУ-ын тойргийн шүүхийн захирамж болон шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэв” гэж баримт бичигт дурджээ.

Үүнээс гадна АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй, цагаачдыг гуравдагч улс руу түргэвчилсэн журмаар албадан гаргах боломж олгодог бодлогын хууль ёсны эсэхийг 2026 оны 12-р сард үндсэн агуулгаар нь хэлэлцэхээр болсноо мэдэгдэв.

Харин шийдвэрийн текстэд либерал чиглэлийн гурван шүүгч болох Соня Сотомайор, Елена Каган, Кетанжи Браун Жексон нар албадан гаргах ажиллагааг сэргээхийг эсэргүүцсэн гэж тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй