Мэс засалчид эмнэлэгт эмэгтэйн буруу хөлийг тайрчээ

0 comments
Шэрон Джекс

АНУ-ын Огайо мужийн оршин суугч эмэгтэй мэс заслын үеэр буруу хөлийг нь тайрсан тул эмнэлгийг шүүхэд өгчээ. Daily Mail-ийн мэдээлснээр, Шэрон Жекс хорт хавдрын улмаас баруун хөлөө өвдөгнөөс нь доош тайруулах шаардлагатай байжээ.

Гэвч шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, мэс заслын баг алдаа гаргаж, түүний эрүүл зүүн хөлийг тайрсан байна. Үүний дараа өвчтөний өвчтэй баруун хөлийг нь мөн тайрахаас өөр аргагүйд хүрч, улмаар тэрээр хоёр хөлгүй үлджээ.

Эмэгтэйн өмгөөлөгч мэс заслын өмнө эмч тайрах ёстой хөл дээр зөв тэмдэглэгээ хийсэн гэж баталж байна. Түүний хэлснээр, эмч нар зүүн хөлийг нь тайрсны дараа ч уг тэмдэглэгээ баруун хөл дээр нь байсаар байжээ.

Эмнэлгийн зүгээс мэс заслын өрөөний батлагдсан журмыг “мөрдөөгүй” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн мэс засалд оролцсон эрүүл мэндийн ажилтнууд одоо өмнөх албан тушаалаа хашихгүй байгаа аж.

Шэрон Жекс хөгжлийн бэрхшээлтэй болсон, бие махбод болон сэтгэл санааны хохирол амссан, мөн эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх нөхөн олговор шаардаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй