Apple-ийн үнэ өсөх нь зайлшгүй: Тим Кук ирээдүйн iPhone 18-ийн үнийн өсөлтийг баталлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Apple-ийн үнэ өсөх нь зайлшгүй: Тим Кук ирээдүйн iPhone 18-ийн үнийн өсөлтийг баталлаа

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук тус брэндийн ирэх iPhone 18 цуврал өмнөх үеийнхээс илүү үнэтэй болохыг үндсэнд нь хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр санах ой болон хадгалах төхөөрөмж үйлдвэрлэгчдийн үнийн өсөлтөөс шалтгаалан Apple цаашид зардлаа нөхөхөд хүндрэлтэй болж байгааг мэдэгдсэн гэж phonearena.com мэдээлэв.

Кукийн хэлснээр, хиймэл оюун ухааны технологи хөгжүүлж буй компаниудын эрэлт огцом нэмэгдсэнээс санах ой болон хадгалах төхөөрөмжийн үнэ өсчээ. Apple энэхүү нэмэлт зардлыг нөхөхийг оролдсон боловч цаашид үүнийг хийх улам хэцүү болж байна. TechInsights-ийн шинжээчид iPhone 18 Pro-ийн өртөг бараг дөрөвний нэгээр нэмэгдэх төлөвтэй гэж таамаглаж байна. Хэрэв Apple одоогийн ашгийн түвшингээ хадгалахыг хүсвэл флагман загварын эхлэлийн үнэ ойролцоогоор 1399 доллар болж өсөх магадлалтай. Харьцуулбал, iPhone 17 Pro одоогоор 1099 доллараас эхэлж байна. Үнийн өсөлтийн нэг шалтгаан нь RAM-ийн хэмжээг 12 ГБ хүртэл нэмэгдүүлэх байж болно. Хиймэл оюун ухааны шинэ функцууд болон шинэчлэгдсэн Siri илүү хүчирхэг техник хангамж шаардах бөгөөд энэ нь төхөөрөмжийн өртөгт нөлөөлнө. Гэсэн хэдий ч Apple эцсийн үнээ одоогоор зарлаагүй байна. Цуу яриагаар, iPhone 18 Pro нь A20 Pro процессор, сайжруулсан камер, илүү авсаархан Dynamic Island-ээр тоноглогдох аж. Шинэ цувралыг албан ёсоор танилцуулах ёслол 2026 оны намар болох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй