Өргөн хэрэглээний эмийн чанарын шинжилгээ эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өргөн хэрэглээний эмийн чанарын шинжилгээ эхэллээ

Эрүүл мэндийн яам улсын хэмжээнд өргөн хэрэглэдэг эмийн чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээнд оруулж эхэлснээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учралын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулахыг эхлүүлсэн байна.

Эхний шатанд 27 нэр төрлийн нийт 56 эмийн дээжийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хүргүүлж, шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу нэг сарын дотор гарах бөгөөд үр дүнд нь тухайн эмүүдийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох юм.

Ингэснээр эмийн чанарын хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцсэн, баталгаатай эмээр иргэдийг хангах тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй