“Грийн шоу продакшн”-ы 10 жил, “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулсан Монгол, Өвөр Монголын бөхчүүдийн хоёр төрөлт багийн халз барилдаан боллоо.
Өвөр Монгол бөхийн төрлөөр Өвөр Монголын баг 15:10-аар ялсан бол Монгол үндэсний бөхийн барилдаанд Монголын баг 24:1-ийн харьцаатай илүүрхжээ.
Өвөр Монгол бөхийн төрөлд 15:10-аар яллаа
Өвөр Монголын баг нийт 15 даваа авсан байна. Тамирчдын үзүүлэлт:
- Х.Үндэс — 3 даваа
- У.Төрцацрал — 3 даваа
- Э.Мэргэнбилэг — 2 даваа
- Х.Давхарбаяр — 0 даваа
- С.Эрхэмсүлд — 2 даваа
- Х.Бөхбаяр — 5 даваа
Х.Давхарбаяр хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд С.Эрхэмсүлд барилджээ.
Монголын багаас:
- Улсын арслан Ц.Бямба-Отгон — 1 даваа
- Улсын заан Д.Хүдэрбулга — 4 даваа
- Улсын харцага Б.Зоригтбаатар — 2 даваа
- Улсын начин Э.Сумъяабат — 0 даваа
- Улсын аварга О.Хангай — 1 даваа
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр — 2 даваа
авч, нийт 10 даваатай өндөрлөсөн байна. Э.Сумъяабат тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд О.Хангай барилджээ.
Монгол үндэсний бөхөөр 24:1-ийн харьцаатай өндөрлөв
Монгол үндэсний бөхийн төрөлд Монголын баг илт давуу барилдаж, нийт 24 даваа авсан байна.
Монголын багийн үзүүлэлт:
- Улсын аварга О.Хангай — 5 даваа
- Улсын арслан Ц.Бямба-Отгон — 3 даваа
- Улсын заан Д.Хүдэрбулга — 1 даваа
- Улсын харцага Б.Зоригтбаатар — 5 даваа
- Улсын начин Э.Сумъяабат — 5 даваа
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр — 5 даваа
Ц.Бямба-Отгон дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд Д.Хүдэрбулга барилдсан байна.
Өвөр Монголын багаас Х.Үндэс ганц даваа авсан бол Э.Мэргэнбилэг, Х.Давхарбаяр, С.Эрхэмсүлд, Х.Бөхбаяр болон сэлгээгээр барилдсан У.Төрцацрал нар даваа авч чадаагүй байна.
Ингэснээр хоёр төрлийн халз барилдаанд багууд тус бүр нэг төрөлд ялалт байгууллаа.
