Ардчилсан намын “гал тогоо”-г С.Баярцогт барихаар нэр дэвшлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Баярцогт

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит хуралдаан Төрийн ордонд өрнүүн үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар намын удирдлагын багийг шинээр бүрдүүлэхээс гадна цаашдын үйл ажиллагаанд баримтлах хэд хэдэн чухал журмыг хэлэлцэн батлах юм.

Хурлын хэлэлцэх асуудлын дараалалд дараах журмууд багтаж байна:

  • Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам
  • Улс төрийн зөвлөлийн ажиллах журам
  • Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам
  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам

Намын дарга О.Цогтгэрэл намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын (ЕНБД) албан тушаалд ажиллах хүмүүсийн нэрсийг ҮБХ-ны гишүүдэд танилцууллаа. Тодруулбал, таван дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга болон Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг санал болгосон байна. Харин намын хамгийн хариуцлагатай алба болох Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтын нэрийг дэвшүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Одоогийн байдлаар ҮБХ-ны гишүүд ЕНБД-д нэр дэвшигч С.Баярцогтоос асуулт асууж, намын цаашдын шинэчлэл, бодлого төлөвлөлтийн талаар хариулт авч байгаа ажээ. Нэр дэвшигчдийг батламжлах эсэх эцсийн санал хураалт хараахан эхлээгүй байгаа бөгөөд хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй