Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гэмт этгээдэд БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөг гаргуулж, хохирогчдын гэр бүлийнхэнд олгохоор болжээ. Энэ нь хохирлын нөхөн төлбөрт хамаарч байна.

Хэргийг сануулахад:

  1. Хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан
  2. Байршил нь БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь-Эх
  3. 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалсан
  4. Жирэмсэн эх 4 настай охинтойгоо амиа алдсан
  5. Хэрэгт 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгасан

Цагдаагийн байгууллага тухайн үед ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажиллагаа явуулсан юм. Мөн хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн хажуу айлын хөрш байсан гэх мэдээлэл цацагдаж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй