Улсын филармонийн Морин хуур найрлын флейт хөгжимчин, дуучин Б.Одмандах ОХУ-д зохион байгуулагдсан “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, хоёрдугаар байр эзэлжээ.
Тус уралдаан Чеченийн Бүгд Найрамдах Улсын Грозный хотод арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд болсон байна. Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, БНХАУ, Киргиз, Казахстан зэрэг таван улсын 18-38 насны нийт 72 мэргэжлийн залуу дуучин ур чадвараараа өрсөлджээ.
“Орфей” олон улсын уралдаан-наадмыг XX зууны нэрт уран бүтээлч, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулан зохион байгуулдаг бөгөөд энэ жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө.
