Table of Contents
Телевизийн урлагийн хамгийн нэр хүндтэй дээд шагнал болох “Эмми” (Emmy Awards)-гийн 78 дахь удаагийн наадамд нэр дэвшигчдийг 2026 оны долдугаар сарын 8-нд албан ёсоор зарлалаа. Энэ жилийн шагналд олон шинэ бүтээл хүч түрэн орж ирсэн бөгөөд инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд телевизийн хоёр домогт жүжигчний өрсөлдөөн гол анхаарлыг татаж байна.
“The Pitt” болон “Hacks” цувралууд номинацийг тэргүүлэв
Энэ жилийн шагналын гол фаворитоор “The Pitt” драм цуврал шалгарч, нийт 25 номинацид нэр дэвшсэнээр хамгийн олон нэр төрөлд дурдагдсан бүтээл боллоо. Түүний араас “Hacks” инээдмийн цуврал 24 номинацид дэвшиж, инээдмийн төрлийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгийг тогтоосон байна.
Мөн “Widow’s Bay”, “Beef”, “The Diplomat”, “Only Murders in the Building”, “Abbott Elementary”, “Shrinking” зэрэг бүтээлүүд олон төрөлд нэр дэвшжээ. Энэ жилийн шилдэг жүжигчний шагналын төлөө Зендая, Гэри Олдман, Ноа Уайли, Оскар Айзек, Клэр Дэйнс, Сара Снук, Лиза Кудроу, Квинта Брансон, Мартин Шорт, Кэри Маллиган нарын алдартай одод өрсөлдөхөөр болсон байна.
Шагнал гардуулах ёслол есдүгээр сард болно
78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын албан ёсны тов болон зохион байгуулалтын мэдээлэл:
- Хэзээ: 2026 оны есдүгээр сарын 14-нд болно.
- Хаана: АНУ-ын Лос Анжелес хотын “Peacock Theater”-т зохион байгуулагдана.
- Хөтлөгч: Алдартай жүжигчин Маришка Харгитай наадмыг хөтлөн явуулна.
- Шууд дамжуулалт: NBC телевиз болон “Peacock” платформоор дэлхий даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Гол номинацид нэр дэвшсэн бүтээлүүдийн жагсаалт
Драмын шилдэг цуврал:
- “The Pitt”
- “The Diplomat”
- “Slow Horses”
- “The Gilded Age”
- “Paradise”
- “Euphoria” болон бусад бүтээлүүд
Инээдмийн шилдэг цуврал:
- “Hacks”
- “Abbott Elementary”
- “Only Murders in the Building”
- “Shrinking”
- “The Bear”
- “Widow’s Bay”
- “Margo’s Got Money Troubles”
Шилдэг Лимитед эсэл Антологи цуврал:
- “Beef”
- “All Her Fault”
- “The Beast in Me”
- “Love Story: John F. Kennedy Jr. and Carolyn Bessette”