BLACKPINK-ийн Лиса хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцохоор боллоо

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Лиса

Өмнөд Солонгосын алдарт “BLACKPINK” хамтлагийн гишүүн, дуучин Лиса АНУ, Канад, Мексик улсуудад хамтран зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд ая дуугаа өргөхөөр болсон байна. “The Athletic” хэвлэлийн мэдээлснээр, Лиса АНУ-д болох нээлтийн ёслолд оролцох гэрээгээ ФИФА-тай албан ёсоор байгуулжээ. Ингэснээр тэрээр Олимпын наадмын дараа ордог дэлхийн спортын хамгийн том арга хэмжээнд уригдсан анхны эмэгтэй к-поп уран бүтээлч болж, түүхэн амжилт тогтоож байна.

Лиса зургаадугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотын “SoFi Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болох АНУ болон Парагвайн шигшээ багуудын тоглолтын өмнө тайзнаа гарна. Энэхүү тоглолтын өмнө болон завсарлагын үеэр түүнээс гадна дэлхийн хэмжээний олон одод оролцох юм:

  • АНУ-д: Кэти Перри, Future, DJ Sanjoy, Марилина Богадо нар.
  • Мексикт: Maná, Алехандро Фернандес, Белинда болон дуучин Tyla.
  • Канадад: Майкл Бубле, Аланис Мориссетт болон Алессия Кара нар.

Зохион байгуулагчдын зүгээс хөгжөөн дэмжигчдэд зориулсан хөгжмийн тоглолтыг үндсэн тоглолтын шүгэл дуугарахаас 90 минутын өмнө эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Даваасүрен 5 сар 18, 2026 - 15:04

Lisa үнэхээр дэлхийн хэмжээний од болжээ

Reply
Эрдэнэсувд 5 сар 18, 2026 - 15:13

Нээлтийн шоу их гоё болох байх даа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй