ДЭМБ-ын тэргүүн: Хантавирус бол “Ковид-19” биш, эрсдэл бага байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тедрос Адханом Гебрейесус

Хантавирусийн халдвар илэрсэн “MV Hondius” хөлөг онгоц өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Испанийн Тенерифе арлын Гранадилла боомтод зангуугаа хаяхаар хүлээгдэж байна. Тус улсын эрх баригчид хөлөг дээрх 140 гаруй зорчигч болон багийн гишүүдийг эрэгт буулгаж, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Гэвч боомтын ажилчдын зүгээс уг шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж, зорчигчдыг хүлээн авах нь орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тусгайлан мэдэгдэл гаргаж, иргэдийг тайван байхыг уриаллаа.

Тэрээр боомтын ажилчдад хандсан илгээлтдээ дараах гол тайлбаруудыг өгсөн байна:

  • Хантавирус нь корона вирусийн халдвартай адил хэмжээний аюул учруулахгүй.
  • Уг вирусээс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн эрсдэл маш бага түвшинд байгааг мэргэжилтнүүд тогтоосон.
  • Олон улсын байгууллагын зүгээс нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд айдаст автах үндэслэлгүй.

Одоогоор “MV Hondius” хөлөг дээрх нөхцөл байдал амаргүй байгаа бөгөөд хантавирусийн улмаас гурван хүн амь насаа алдаад байгаа юм. Үүнээс гадна дөрвөн тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, Испанийн эрүүл мэндийн байгууллагууд халдвар авсан байж болзошгүй дахин хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шалгаж байна.

Эх сурвалж: Euro News

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй