Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын 19-ний өдөр төвийн бүсийн зарим аймгаар их хэмжээний бороо орохыг сэрэмжлүүллээ. Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор гол мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг үерийн аюултай бүс, голын эрэг орчимд болгоомжтой байх, цаг агаарын мэдээг тогтмол авч, шаардлагагүй зорчих хөдөлгөөнөөс зайлсхийхийг зөвлөж байна.
ЦУОШГ-аас анхааруулсан бүс нутгууд:
- Булган аймаг;
- Орхон аймаг;
- Сэлэнгэ аймаг;
- Дархан-Уул аймаг;
- төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг.
Өнөө шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, мөн зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо үргэлжлэхээр байна.
Ийм нөхцөлд богино хугацаанд ус ихээр буух, зам даваа эвдрэх, голын ус гэнэт нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.