COP17 хурлын үеэр богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

0 comments
Сөүлд 70-аас дээш насныхан автобусанд үнэгүй зорчих шинэ журам батлагдлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд тэдэнд зориулж нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчлэхээр төлөвлөөд байна.

Хурлын үеэр авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав болон Нарантуул худалдааны төв орчмын зарим авто зам, зогсоолыг түр хаах болсонтой холбогдуулан нийтийн тээвэрт тусгай зохицуулалт хийж байна.

“Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд болон зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.”

Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд

Нийтийн тээврийн зохицуулалтын онцлох мэдээлэл:

  • Үнэ төлбөргүй үйлчлэх богино эргэлтийн чиглэлүүд:
    1. “120 мянгат – Дүнжингарав – Нарантуул”
    2. “Офицеруудын ордон – Нарантуул – Дүнжингарав”
  • Ердийн чиглэлийн автобуснууд: Тус худалдааны төвүүдээр дайран өнгөрдөг нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл хэвийн үйлчлэх бөгөөд тэдгээрийн чиглэл болон тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй