“CS Asia Championships 2026”: The MongolZ баг Team Liquid-ийг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
maaRaa

CS Asia Championships 2026” тэмцээний хэсгийн шатны халуухан тулаанууд тавдугаар сарын 21-ний өдөр үргэлжлэн өрнөлөө. Өмнөх тоглолтод алдаа гаргаж доод хүснэгт рүү унаад байсан Монголын “The MongolZ” баг энэ удаад дэлхийн шилдэг багуудын нэг болох “Team Liquid”-тэй амьд үлдэхийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийж, 2:1-ийн харьцаатайгаар чухал ялалт байгууллаа.

Хоёр багийн тоглолт эхнээсээ дуустал туйлын ширүүн, тактикийн өндөр тэмцэл дунд өрнөсөн бөгөөд мапуудын үр дүнг нарийвчлан харуулбал:

  • Mirage (11:13): Цувралын эхний мап дээр Team Liquid илүү нягт тоглолт үзүүлж, хожлыг өөрийн талд эргүүлж чадсан.
  • Inferno (13:7): Манай баг хариу тактикаа гайхалтай хэрэгжүүлж, өрсөлдөгчөө онооны илүүмжээр давамгайлан цувралыг тэнцүүлэв.
  • Nuke (13:9): Шийдвэрлэх сүүлийн мап дээр The MongolZ баг багийн ажиллагаа, гайхалтай дуудлагуудынхаа тусламжтайгаар давамгайлж, цувралыг итгэл төгс өөрсдийн талд дуусгалаа.

Ингэснээр The MongolZ баг В хэсгийн доод хүснэгтийн финалд шалгарч, хасагдах шат буюу плей-оффын эрхийн төлөө өрсөлдөх сүүлчийн боломжоо хадгалж үлдлээ. Харин хүчирхэг бүрэлдэхүүнтэй Team Liquid тэмцээнээ албан ёсоор өндөрлүүлж, 9–12 дугаар байрт жагсав.

Багуудын бүрэлдэхүүн

The MongolZTeam Liquid
Анарбилэг “cobrazera” УуганбаярКамиль “siuhy” Шкарадек
Аюуш “mzinho” БатболдРоланд “ultimate” Томковяк
Өсөхбаяр “910” БанзрагчДжонатан “EliGE” Яблоновски
Гарьдмагнай “bLitz” БямбасүрэнКит “NAF” Маркович
Содбаяр “Techno4K” МөнхболдМарио “malbsMd” Самайоа

Тэмцээний тухай товчхон

Нийт 1,000,000 ам.долларын асар өндөр шагналын сантай “CS Asia Championships 2026” тэмцээн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хуран цуглаж, ур чадвараа сорьж байгаа бөгөөд плей-оффын шийдвэрлэх тоглолтууд тавдугаар сарын 22-ноос 24-ний хооронд болох хуваарьтай.

Эхний нээлтийн тоглолтууд best-of-1 (нэг мап тоглож ялагчийг тодруулах) форматаар явагдсан бол хасагдах шатны бусад бүх тулаан best-of-3 (гурван мапаас хоёр хожил авах), харин аваргын төлөөх шийдвэрлэх гранд финал best-of-5 форматаар тус тус явагдах хуваарьтай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй